Monday, May 6, 2013

Г.Бадамрагчаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Г.Бадамрагчаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 38 минутын өмнө

Төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан гэх үндэслэлээр жил гаруй хугацаанд байцаагдаж байгаа кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг өдгөө Улсын дээд шүүхэд харьяалал тогтоолгохоор хүргүүлээд байгаа аж. Г.Бадамрагчаад холбогдох хэргийг өнгөрсөн сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийнхэн шалгаж, прокурорт шилжүүлсэн байсныг Улсын дээд шүүх рүү харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн байна. Улсын дээд шүүхээс энэ хэрэгт харьяалал тогтоосноор хуулийн дагуу 30 хоногийн дотор Г.Бадамрагчаад холбогдох хэргийг шүүх хурлын товыг тогтоох юм.

Кино найруулагч Г.Бадамрагчааг "Цагдаагийн тангараг" киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулж, ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарын хүсэлтээр  өнгөрсөн оны наймдугаар сарын 6-нд батлан даалтад гаргасан юм.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment