Малчилд, ард иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас Хангай, Хөвсгөлийн уулнаас эх авсан голуудын усны түвшин 25-100 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрч байгаа тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2013оны 05 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дулаарч 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2013 оны 5 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6,7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6,7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч, хугацааны эхээр шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn
0 comments:
Post a Comment