Friday, May 3, 2013

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

10 минутын өмнө

Монголын Сонинуудын холбоо, Мэдээллийн сайтуудын нэгдсэн ассоциаци, Өдөр тутмын сонинуудын холбоо хариуцлагатай, хараат бус, цензургүй ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. "Монголын эдийн засаг дээшлээд байхад хэвлэлийн эрх чөлөө нь хагас байгаа. Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын судалгаагаар манай улсын хэвлэлийн эрх чөлөө 98 дугаарт хагас эрх чөлөөтэйгөөр бичигдэж байна. Тиймээс сонинуудын холбоо энэхүү санамж бичигт нэгдэж, 98 дугаар байрыг 10, 20-иор нэмэх үйлсэд нэгдье гэж энэхүү үйл ажиллагаанд нэгдэж байна" гэж Монголын сонины холбооны тэргүүн Р.Хадбаатар ярилаа. Уг санамж бичиг нь дөрвөн зүйл заалттай бөгөөд хариуцлагатай, хараат бус ажиллаж, мэргэжлийн төвшинд ажиллах боломжийг хангах зорилготой юм байна.

Б.СҮХ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment