Sunday, April 7, 2013

Эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ

Эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ

10 минутын өмнө

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ.

Ор хоногийн тоо болон эмчилгээний зардлыг буруу тооцдог гэх мэдээллийн дагуу шалгаж буй аж. Ор хоногийн тоогоо гүйцээлгүй гарсан иргэдийн мэдээллийг буруу мэдүүлж, 10 хоногийн мөнгийг улсаас авдаг байна.

Мөн эм тариа дууссан хэмээн гаднаас авч хэрэглэдэг эмчлүүлэгчдийн зардлыг ч эрүүл мэндийн даатгалаас нь суутгадаг гэх мэдээлэл байгаа аж. Багийнхан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өнгөрсөн долоо хоногт шалгалтаа эхлүүлжээ.

Б.ЭНХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment