Sunday, April 7, 2013

Я.Бадмаа: Архигүй цэнгээний газартай болно

Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс худалдаа үйл­­чилгээний хэлтсээс сог­туу­руулах ундаагаар үйлчлэх жу­рам, архигүй цэнгээний газар шал­гаруулах, нийс­лэлийн ху­дал­даа үйлчилгээний журамд нэ­мэлт өөрчлөлт оруулах талаар нийслэлийн иргэний танхимд өн­гөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хоол хариуцсан мэргэжилтэн Я.Бадмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд архи согтууруулах ундаа­ны хэрэглээг багасгах талаар ямар санал дэвшүүлж байна вэ?

-Ар­хи­гүй цэнгээний газрыг олноор бай­гуулах асуудлыг олон хүн дэм­жиж байна. Мянганы сорилын сан болон нийслэлийн эрүүл мэн­дийн хүрээлэнгээс хийсэн архи согтууруулах ундааны хэрэг­лээ­ний талаарх судалгааны дүнг ха­рахад манай эрчүүдийн 3.6 хувь нь согтууруулах ундааг аюултай хэмжээнд хэрэглэж байна. Одоо­гийн байдлаар нийслэлийн хэм­жээнд 779 баар 250 орчим кафе, 500 гаруй ресторан үйлчилгээ явуулж байна. Бааранд ихэвчлэн залуус үйлчлүүлдэг.  Тийм учраас архи согтууруулах ундааны хэ­рэг­лээг багасгах, зөв хэрэглээг нэ­мэгдүүлэх, архигүй цэнгээний газ­рыг бий болгох шаардлагатай бай­гаа. Иймээс архигүй цэнгээний газар шалгаруулах болзлыг иргэ­дээр хэлэлцүүлж байна.

-УИХ-аас тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн батал­сан. Үүнтэй адилаар архидан согтуурахтай тэмцэх хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах уу?

-Архидан согтууралттай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Уг хуульд спиртийн агуу­ламж нь 20 хувиас дээш байвал согтууруулах ундаа гэнэ гэж заасан байдаг. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт асуудал яригдаж байна. Баар, ресторанд архи зарж л байгаа хойно залуучууд хэрэглэх нь тодорхой. Үүний оронд архигүй цэнгээний газруудыг олноор бий болгож алхоколгүй шар айраг худалддаг байж болно шүү дээ.

-Баар цэнгээний газрууд ор­логынхоо ихэнх хувийг архи, сог­тууруулах ундаа борлуулж ол­дог. Цэнгээний газруудын эзэд архигүй орчин бүрдүүлэх са­налыг хүлээж авах болов уу?

-Залуус архи тамхигүй цэн­гээний газруудад чөлөөт цагаа өнгөрүүлэхийг үнэхээр хүсч байгаа. Ийм архигүй цэнгээний газрыг бий болгоод тодорхой хэмжээний төлбөр авдаг болчихвол заавал архи согтууруулах ундаа зарна гээд байхгүй.

Ж.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


0 comments:

Post a Comment