Чуулганы үеэр Монгол гарал үүсэлтнүүдийн соёл, зан заншлын ижил төстэй тал гэсэн сэдвээр Улаанбаатар дахь Дэлхийн Монгол гарал үүсэлтнүүдийн төвийн дарга, доктор О.Нямдаваа илтгэл тавьж, бичсэн номоо танилцуулсан байна. Чуулганд оролцогчдод Монголын соёл, зан заншил, түүхийг харуулсан баримтат кино, "Торго" салоны үзүүлбэр, уртын дуу, морин хуурын тоглолт сонирхуулжээ. Балбын "Жинхэнэ монголчуудын бүгд найрамдах форм"-ын дарга Кумар Фудонг Балбын монгол гаралтнуудын тухай, Энэтхэгийн парламентын гишүүн Сансума Энэтхэгийн монгол гаралтнууд, Боро ястны тухай, Балба дахь Монгол Улсын өргөмжит консул Цэдэн Журме Шреста Монгол, Балбын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг татсан байна. Мьянмар, БНСУ-ын монгол гаралтнууд, хазарачуудаас чуулганд илгээлт ирүүлжээ. Чуулганаас Улаанбаатарт хаягласан уриалга гаргаж түүндээ Монгол соёлын бүсчилсэн төв байгуулах зэрэг санаа тусгаад байна.
Чуулганы үеэр Балбын сайхан монгол бүсгүй шалгаруулах тэмцээн болж 28 бүсгүй өрсөлдсөн нь үйл ажиллагааг улам сонирхолтой болгосон аж. Балбын монгол миссээр шалгарсан Мускан Лимбуу Улаанбаатарт амрах урилга, онгоцны тийзээр шагнуулжээ.
Дэлхийн Монгол гарал үүсэлтнүүдийн дараагийн чуулганыг 2014 онд Энэтхэгт, 2015 онд Улаанбаатарт хийх юм байна.
Д.ОЮУН
0 comments:
Post a Comment