Монгол бичгийн талаар бага хурал болно
29 минутын өмнө

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 14-16 цагийн хооронд Багшийн хөгжлийн ордоны хоёр давхрын хурлын зааланд "Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших, бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн шинэчлэл" сэдэвт онол практикийн бага хурал болох ажээ. Уг хуралд ЕБС-ийн болон их дээд сургуулийн багш нар монгол бичгийн эрдэмтэн судлаачид оролцох юм. Мөн Ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт, эрдэмтэн багш Ш.Чоймаа нар хүрэлцэн ирэх бөгөөд хурлын үеэр монгол бичгийн сургалт арга зүйн үзэсгэлэн болно. Монгол хүн байж монгол бичгээ мэдье, монгол бичгийн цагаан толгойн баяр хийдэг болъё гэх мэт асуудлууд энэ хурлаар хөндөгдөж яригдах ажээ.
Т.ДАРХАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment