Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийнэ
Уулзалт ярилцлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, түүнд тавих хяналт, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох бусад эрхүүдийн оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах олон нийтийн хандлага, тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи, дэд бүтэц, гадаад орчны зориулалтын талаар нээлттэй ярилцах юм.
Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Оролцоог бодит болгоё"сарын аяны хүрээнд зохиогдож буй олон арга хэмжээний дотор Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг Хөдөлмөрийн төв биржэд байршуулан ажил хөдөлмөрт зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг ажил багтаж байна.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment