"Би сэтгүүлч болно" уралдаан зарлажээ
57 минутын өмнө

"Би сэтгүүлч болно" сэдэвт зохион бичлэгийн уралдааныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" коллежоос сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарлажээ. Энэхүү уралдааныг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" тавдугаар сарын 3-ны өдрийг угтан зарласан байна. Сэтгүүлч мэргэжлийн онцлогийг хэрхэн харж, төсөөлж, ойлгодгийг зохион бичлэгээр илэрхийлэх, улмаар элсэлтийн ур чадварын шалгалтад өөрийгөө бэлтгэж сорих боломжийг сурагчдад олгох зорилго өвөрлөжээ. Зохион бичлэгийг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авах юм. Уралдаанд эхний гурван байрт шалгарсан бүтээлийн эздийг "Сэтгүүлч" коллежид шалгалтгүй элсэх эрхийн бичиг, сургалтын төлбөрийн 15-50 хувийн хөнгөлөлт хүлээж байна. Мөн тусгай байрт таван бүтээл шалгаруулж урамшуулал олгоно. Хөдөө орон нутгаас бүтээлээ ирүүлэх хүүхдүүд цахим шууданг ашиглах боломжтой гэнэ.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment