Friday, April 12, 2013

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ

Өнөөдөр 11 цаг 44 минут

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 36,7 хувиар нэмэгдүүлж, 190 мянган төгрөгөөр тооцох болсон тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлжээ. Өмнө нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 835 төгрөг 71 мөнгөөр үнэлдэг байсан бол нэмэгдсэнээр 1142 төгрөг 85 мөнгө болж буй юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment