Friday, April 12, 2013

ИНЕГ-ын экс дарга С.Батмөнхийн хэрэг хэрхэв?

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг өнгөрсөн оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явц болоод түүнийг буруутгаж буй хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас тодрууллаа.

-ИНЕГ-ын экс даргын хэрэг шийдэгдэх дөхөж байгаа юу?

-С.Батмөнхийн хэргийг тун удахгүй шийдвэрлэнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа.

-Яг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?

-ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг шалгаж байна. Харин Өмнөговь аймгийн нисэх онгоцны буух зурвасыг барих компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан, улмаар шаардлага хангахгүй барьж, тохижуулсан нисэх онгоцны буудлыг ашиглалтад хүлээн авсан хэргийг тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment