"Гараас гарт" үйлчилгээг зогсоожээ
14 минутын өмнө

БНСУ-ын Инчеоний нисэх онгоцны буудлын сандал дээр унтаж байсан С.Амарбаясгалан хүүг саяхан эх оронд нь авчирсан. Зургаан настай монгол хүү тэнд ганцаар явсан бөгөөд "Корейн Эйр" компанийн "Гараас гарт" үйлчилгээгээр ээж рүү нь явуулсан байсан юм. Хүүгийн аав энэхүү үйлчилгээний талаар гомдол мэдүүлж, хүүхдийг энэ мэт үйлчилгээгээр хил давуулах нь аюултай гэдгийг нийтэд сэрэмжлүүлсэн. Тиймээс "Корейн Эйр" компани уг үйлчилгээг цуцалсан байна. Өмнө нь энэ үйлчилгээгээр олон хүүхдийг аав, ээжид нь хүргэж байсан бөгөөд тус компани үйлчилгээний хөлсөнд 100 ам.доллар авдаг байжээ.
Д.ЦЭЦ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment