"Эрдэнэс тавантолгой"-н ажилтан өлсгөлөн зарлажээ
Түүний хувьд "Эрдэнэс тавантолгой" компани байгуулагдсан үеэс Тавантолгойн ордод ажиллаж эхэлсэн юм байна. Улмаар уул уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан. Одоогоор тус хороонд "Эрдэнэс тавантолгой" компанийн ажилчдын 60 орчим хувь нь гишүүнчлэлтэй аж. Гэхдээ тэднээс нэг нь ч энэ удаагийн өлсгөлөнд нэгдээгүй боловч шаардлагад заасан хөдөлмөрийн хуулийг мөрдөж ажиллахыг, мөн үйлдвэрлэл явуулахдаа аюулгүй ажиллагаа, уул уурхайд тавигдах норм норматив үйлдвэрлэлийн технологи гээд олон чухал заалтуудыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа гэнэ.
Харин өлсгөлөн зарлаад байгаа С.Эрдэнэтэй өнөөдөр "Эрдэнэс тавантолгой" компанийн орон нутаг дахь салбарын захирал н.Батхуяг ирж уулзсан аж. Мөн "Эрдэнэс тавантолгой" компани нь 260 орчим ажилтан албан хаагчтай байсан бол шинэ удирдлагатай болсноор 420-д хүрчээ. Ингэснээр ажил хийж гүйцэтгэж буй хүмүүс нь бага атлаа цалин авдаг хүмүүс ийн нэмэгдсэн гэж тэрбээр хэллээ.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment