Saturday, April 27, 2013

Ихэнхи нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна

Ихэнхи нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, сэрүүсэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Ерөө, Онон, Улз, Хэрлэн, Халх голын сав газраар 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
1 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


29-нд Халх голын саваар хур тунадас, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд баруун зүгийн нутгаар, 2-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 29-нд тал хээрийн нутгаар, 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр бүх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

0 comments:

Post a Comment