Эдгээр компаниуд нь давамгай байдлаа ашиглан дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх зэрэг үйлдэл гаргаж байсныг эх сурвалжийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. Жишээлэхэд, 20 ширхэг нь 30 мянган төгрөгөөр үнэлэгддэг сумыг нэг ширхэгийг нь 25 мянган төгрөгөөр зарж, зохиомол хомсдол үүсгэн, захын ченжүүдээр дамжуулан үнэд хүргэдэг байсан гэх мэдээлэл байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эдгээр байгууллагуудад албан бичиг хүргүүлж, зохиомол хомсдол үүсгэж, буу, сумны үнийг үндэслэлүй өндөр үнээр зардаг байдлаа таслан зогсоохыг анхаарууллаа хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment