Нутгийн төв хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Халх голын сав газраар 6-11 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын сав газар болон зүүн зүгийн нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2013 оны 4 дүгээр сарын 26-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28, 29-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар, 28, 29-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn
0 comments:
Post a Comment