Thursday, April 11, 2013

Дотооддоо хар жагсаалттай болох хэрэгтэй гэв

Дотооддоо хар жагсаалттай болох хэрэгтэй гэв

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсыг санхүүгийн ноцтой гэмт хэрэг гарч болзошгүй хар дэвтэрт бичигдэх аюултайг сануулсаар байгаа. Энэхүү хар дэвтэрт манай улсын нэр тооцогдож, бичигдэж эхэлбэл гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаас аль болох зайлсхийж эхлэх юм. Монгол улс санхүүгийн гэмт хэргийн улмаас хар дэвтэрт бичигдэх эсэх нь хоёрхон сарын дараа шийдэгдэх гэж байгаатай холбогдуулан Монгол консерциум намаас өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тус намын дарга Н.Дашдаваа "Манай намаас Монгол улс дотооддоо хар жагсаалт гаргах шаардлагатай байна. Энэхүү хар жагсаалтад авлигын хэрэгт холбогдсон, тендер, өмч хувьчлалаас ашиг олж баяжсан, эх орны баялгыг зарж, үрж байгаа нөхдүүдийг оруулах хэрэгтэй. Бид хээл хахууль, авлига, хууль бусаар гэнэт хөрөнгөжих гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх олон төрлийн ажлуудыг хийхээр зэхээд байна" гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment