Thursday, April 11, 2013

Гадаадад хэрхэн суралцах талаар мэдээлэл өгнө

Гадаадад хэрхэн суралцах талаар мэдээлэл өгнө

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд найм дахь удаагаа болох гэж байна. "Чингис" зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд Англи, Америк, Австрали, Канад, Сингапур улсын "Navitas" групптэй хамтран ажилладаг шилдэг их, дээд сургуулиуд оролцох ажээ. Үзэсгэлэнгийн үеэр гадаадын их дээд сургуульд хэрхэн суралцах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг хэрхэн олж авах талаарх зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгөх гэнэ. Үзэсгэлэн яармагт танилцуулга хийж буй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 463422, 463488 дугаарын утаснаас лавлаж болох юм. Түүний дараа дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Малайзын боловсролын үзэсгэлэн үргэлжлэх гэнэ.

Д.ЦЭЦ

0 comments:

Post a Comment