Ч.Гансүхийг 19 тэрбумын хэрэгт шалгаж байгаа гэв
Хэргийн шалгалтын явцын талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас тодруулахад, "ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон байдаг. Мөн Америкт амьдардаг том хүүгийнх нь дансанд сая гаруй ам.доллар эргэлдэж байсан гэдгийг тогтоогоод байна. Ч.Гансүхийн аав болох 80 орчим настай н.Чимэдийн дансанд мөн 1.2 сая ам.доллар байршиж байсан. Тус газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбатын дансанд мөн их хэмжээний мөнгө байсан. Хэрхэн, яаж орж ирсэн мөнгө болохыг Ч.Энхбат мөрдөн байцаалтын явцад тайлбарлахгүй байгаа" гэв.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment