Thursday, April 25, 2013

“Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг болно

"Эх орондоо ажиллаж, амьдарцгаая" өдөрлөг болно

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэгээс "Эх орондоо ажиллаж, амьдарцгаая" өдөрлөгийг ирэх тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт зохион байгуулах гэж байна.

Монгол улсын Засгийн газрын Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, дахин сургалтад хамруулах, нөхөрлөл, хоршоо байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй  хүргэх үүднээс өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Өдөрлөгт LG Sigma, BBQ Chicken, Ilson contruction, IMR, Lotte E&C, Samsung C&T, Global Prime зэрэг Солонгосын хөрөнгө оруулалттай 10 гаруй аж ахуйн нэгж болон дотоодын ажил олгогчид оролцож, нээлттэй ажлын байр танилцуулж, шууд ярилцлага хийнэ.

"Эх орондоо ажиллаж, амьдарцгаая" өдөрлөгийн дэлгэрэнгүй мэдээллийг 70139022, 77121285, 310949 утас болон www.monkor.net сайтнаас авна уу.

Ч.БОЛ


0 comments:

Post a Comment