Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллана
Түүнчлэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Ерөнхий боловсролын сургуулийн энгийн ангид хамруулах нь" сэдэвт сургалт явуулж, 2013-2014 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн нийт элсэгчдийн хоёр хүртэлх хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхаар төлөвлөсөн байна. Мөн дүүргийн удирдлагууд 80-аас дээш хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдэд эрүүл мэндийн болон хүнсний тусламжүзүүлж, үүнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 184 иргэн хамрагджээ.
Аяны хүрээнд зохион байгуулсан бас нэг арга хэмжээний нэг нь Баянгол дүүргийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаан зарлаж, шалгарсан 10 төслийг санхүүжүүлэхээр болжээ. Эцэст нь өчигдөр Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг МҮЭСТО-д зохион байгуулсан байна. Уг чуулганд 800 орчим хүн оролцож ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат нар оролцжээ.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment