Аврах ажиллагааны зардлыг бүгд хувааж төлнө гэв
Бурхан Халдун ууланд авиралт хийгээд буцах замдаа цасанд боогдож, төөрсөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүнтэй хамт явсан хүмүүсийг Онцгой байдлын алба хурдан шуурхай ажиллаж, нийслэлд авчирсан. Бурхан Халдунд төөрсөн хүмүүсийг аврах ажиллагаа нүсэр бөгөөд их хэмжээний зардал гаргасан гэх мэдээлэл гарсан. Харин Улсын онцгой комиссоос өгсөн мэдээллээр бол аврах ажиллагаанд Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас нийт 13 машин, 130 хүн ажилласан бөгөөд нисдэг тэрэгний зардлыг оролцуулан нийт 14 сая 445 мянган төгрөг зарцуулжээ.
Ууланд гацсан 71 хүн байсан бөгөөд аврах ажиллагаа явуулсан Төрийн тусгай хамгаалалт, Онцгой байдлын албан хаагчдыг хасаад 58 хүн дээрх зардлыг хувааж төлөхөөр болж байгаа гэнэ. Ингэхээр нэг хүн 250 мянган төгрөг төлөх ба үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч багтаж байгаа аж. Нийт мөнгийг энэ долоо хоногт багтаан цуглуулж, Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх гэнэ.
Комиссоос уг зардлыг нэхээгүй ч ууланд авирсан залуус аврах ажиллагааны зардлыг өөрсдөө төлөхөөр болжээ.
М.НАРАН
0 comments:
Post a Comment