Түүнчлэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч Карпал Сингк-тэй манай улсын Консулын газрын төлөөлөл уулзаж хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, талийгаачийн эцгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх асуудлыг түргэтгэх, өнчин үлдсэн хүүхдэд хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, талийгаачийн шарилын үлдэгдлийг авахад туслалцаа хүссэн байна. Өмгөөлөгч Карпал Сингк эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг тухайн хэрэгт сэжигтнээр холбогдсон цагдаагийн хоёр офицер давж заалдсан тул хэргийг шийдвэрлэх ажиллагааг удааширч, хохирогч С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаа" гэжээ. Түүнчлэн талийгаачийн хоёр хүүхдэд тусламж үзүүлэх асуудлыг Төрийн бус байгууллагаар дамжуулан тавих, шарилын үлдэгдлийг буцаах асуудлыг өмгөөлөгчийн хувьд өөрөө зохицуулж болохоо мэдэгдсэн байна.
С.ОТГОН
0 comments:
Post a Comment