Лениний музейн асуудлаарх шүүх хурал хойшиллоо

Төрийн өмчийн хорооноос гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Лениний музейн холбогдолтой асуудлаарх шүүх хурал Нийслэлийн шүүхэд болох байсан боловч энэ сарын 10 хүртэл хойшиллоо. Тодруулбал, Лениний музейн ашиглагч тал болох МАН шүүх хуралд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхээс гуравдугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөөд хууль эрх зүйн мэдээлэл, туслалцаа шаардлагатай байгаа тул ийнхүү шүүх хурлыг 10 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан байна. Өнөөдрийн шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны албаныхан төлөөлөн ирээд байсан юм.
Ийнхүү Нийслэлийн шүүхэд Лениний музейн асуудлыг хэлэлцэх болсон нь 2013 оны нэгдүгээр сарын Засгийн газрын тогтоолыг үндэслэн музейг зориулалт ёсоор нь ашиглахын тулд "Лениний музейг МАН-ын өмч мөн" гэсэн 1997 онд гарч байсан Нийслэлийн болон Дээд шүүхийн шийдвэрийг эргэн нягтлуулах зорилготой юм байна.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment