
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажлын чиглэлээр 2013 оны нэгдүгээр улирлын хийгдсэн ажлаа нэгтгэн, дүгнэсэн байна. 2013 оны байдлаар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх явц жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад торгох ялын биелэлт 15.1 хувиар, эд хөрөнгө хураах ялын биелэлт 17.3 хувиар, албадан ажил хийлгэх ялын биелэлт 4.9 хувиар, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлт 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хууль зүйн яамнаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажлыг гүйцэтгэх, ялын биелэлтийг нэмэгдүүлэхээр нэг сарын хугацаатай аяныг өрнүүлээд байгаа аж. Аяны хүрээнд шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих ажлыг шийдвэр гүйцэтгэх албад хууль, заавар журмын дагуу шуурхай, бүрэн, бодитой хийж, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байх, шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх, хорихоос өөр төрлийн ялын бодит биелэлтийг нэмэгдүүлэх юм байна.
Ш.ЧИМЭГ
0 comments:
Post a Comment