Tuesday, July 16, 2013

Шөнийн тролейбусыг хоёр сарын хугацаанд туршина

Шөнийн тролейбусыг хоёр сарын хугацаанд туршина

"Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж байгаа билээ. Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл ажиллуулах аж. Бензин шатахуун зарцуулж агаар бохирдуулалгүй цахилгаанаар ажилладаг учраас тролейбусыг сонгоод байна. Туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх ажээ.

"Эко шөнийн тээвэр"-т Т-3 "III, IV хороолол-БММЗ", Т-2 "Ханийн материал-Офицерүүдийн ордон" маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Тролейбусууд Офицерийн ордон-Ханийн материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.


Т-3 "III, IV хороолол-БММЗ", Т-2 "Ханийн материал-Офицерүүдийн ордон" маршрутаар явж буй шөнийн тролейбусын цагийн хуваарийг харна уу.


Ч.БОЛ

0 comments:

Post a Comment