Saturday, July 6, 2013

Ихэнх нутгаар бороо орно

Ихэнх   нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн   нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр   зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим   газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн   хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг   нутгаар 12-17 градус, говийн нутгийн   өмнөд хэсгээр 29-34 градус, говийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгийн   өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.  Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10   метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 7 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг
агаарын урьдчилсан төлөв:


8-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо, 9-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:

Post a Comment