Monday, July 8, 2013

Баярын өдрүүдэд эмнэлэг хэрхэн ажиллах вэ?

Баярын өдрүүдэд эмнэлэг хэрхэн ажиллах вэ?

9 минутын өмнө


Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгууллагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас манайд ирүүлжээ.

Нийслэлийн хэмжээний эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах ажээ. Уг хариуцлагатай жижүүр нь долдугаар сарын 10-ны өдрийн 18 цагаас долдугаар сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд 320981 дугаарын утсанд 24 цагаар мэдээлэл авах юм. Уг утсаар улсын хэмжээний нэг, хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд наадмын амралтын өдрүүдэд буюу  долдугаар  сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллах юм байна. НЭМГ-ын харъяа байгууллагад:

  1. Өрхийн эрүүл мэндийн төвүүд
  2. ШЭНЭСТ (шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв)
  3. ДЭМН-ийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетүүд
  4. Нийслэлийн Яаралтай тусламжийн төв багтдаг байна.

Түүнчлэн баяр наадмын хурдан морь барианы газарт эмнэлгийн анхны тусламжийн цэгийг байгуулж иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт байнга байх гэнэ.

"Хүй долоон худаг"-т хурдан морь дагахад Яаралтай түргэн тусламжийн машин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ. Дүүргүүдийн түргэн тусламжийг дооор утсаар дуудах ажээ.

 

Хүүхэд

Хүүхэд

Том хүн

1

Баянгол

362539

103

2

Чингэлтэй 

70110279

103

3

Хан-Уул            

341003

103

4

Сүхбаатар

351003

103

5

Сонгинохайрхан

103

103

6

Баянзүрх

103

103


Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ сэдвээр: НААДАМ-2013

0 comments:

Post a Comment