"Тайгам алтай" компанийн байранд гал гарчээ
Өнөөдөр 18 цаг 40 минут
Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр барьж байсан "Тайгам алтай" компанийн байранд өнөөдөр гал гарчээ. Галын дуудлага 17.40 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах 14-р ангийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд галыг унтрааж, аюулгүй болгожээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг тус байрны хоёр давхарт хөөсөнцөр шатсанаас үүдсэн гэж үзэж байгаа аж.
Б.ЭНХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment