Saturday, July 6, 2013

Наадмын нээлтийн тасалбарыг маргааш борлуулна

Наадмын нээлтийн тасалбарыг маргааш борлуулна

20 минутын өмнө

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргаашнаас эхэлж худалдаалах юм байна. Жил бүр баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэх наадамчин олон, гадаад дотоодын жуулчдын цуваа тасардаггүй. Энэ удаагийн наадмын нээлтийн зарим суудлын тасалбарын үнэ 25 ам.доллар байх бол долдугаар сарын 12-ний өдрийн тасалбар 12 мянган төгрөг байх юм байна.

Харин долдугаар сарын 11-12-ний өдрийн багц билет 16-24 мянган төгрөгийн үнэтэйгээр зарагдах юм байна. Наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалах юм байна.

Ш.ЧИМЭГ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ сэдвээр: Наадам-2013

0 comments:

Post a Comment