Tuesday, July 2, 2013

ХЭҮК-оос хэлэлцүүлэг зохион байгуулж байна

"Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнах нь" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр НҮБ-ын байрны хурлын танхимд болж байна. Хэлэлцүүлгийг Монголын Хүний эрхийн Үндэсний комисс, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын хөтөлбөр хамтран зохион байгуулж буй бөгөөд форумд НҮБ-ын Хүний эрхийн гэрээний байгууллагууд, Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн илтгэл боловсруулан хүргүүлдэг Засгийн газрын бүх яамны мэргэжилтнүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ. Энэ үеэр , НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Монгол Улсын илтгэл хэлэлцүүлсэн туршлага, тулгамдаж буй сэдвээр харилцан ярилцаж, мэдээлэл солилцох юм байна. Түүнчлэн энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газар дахь хүний нөөц, ур чадвар, хэрэгцээ шаардлага, яамд хоорондын уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж улмаар илтгэл бэлтгэн хүргүүлэх тогтолцоог сайжруулах хамтарсан санал боловсруулан гаргахаар төлөвлөсөн тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment