Wednesday, July 10, 2013

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэгүүд ажиллана

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэгүүд ажиллана

Төв цэнгэлдэх хүрээлэн, Шагайн харвааны талбай, "Хүй долоон худаг"-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэг баярын өдрүүдэд ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэгийн эмч, сувилагчид нь наадамчин олонд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй хүргэх юм байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment