Saturday, July 6, 2013

Далай ламын төрсөн өдөр тохиож байна

Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр юм. Далай ламын лагшин мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэдэгийн адилаар манай улсын сүм хийдүүд ч мөн адил тэмдэглэдэг болоод дөрвөн жил болж байгаа аж.

 Энэ өдөр буддын сүм хийдэд хурал ном хуран Далай багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөдөгийн адилаар манай гандан хийдүүд сүсэгтэн олондоо зориулж ном айлдахаар болжээ. Лам хуврагууд далай багшид зориулан мандал өргөж цаглашгүй эрдэм ухаан, энэрэнгүй сэтгэлийг сүсэгтэн олондоо билэгдэж бүтэн өдрийн турш ном хурах юм байна.

1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд дээрхийн гэгээнтэн 14-р далай лам мэндэлжээ. Өмнөх XIII Далай лам нас барснаас хойш хоёр жилийн дараа төрсөн байна. Дээрхийн гэгээнтэний лагшин мэндэлсэн өдрийн арга хэмжээ Монголын бурхан шашины их сургууль /МБШИС/-ын хурлын танхимд болж байна. 

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment