Monday, July 22, 2013

Хуульд хамрагдахаар 298,7 мянган иргэн бүртгүүлжээ

Хуульд хамрагдахаар 298,7 мянган иргэн бүртгүүлжээ

УИХ-аас өнгөрсөн онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг баталснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Иргэд, даатгуулагчид дээрх хуульд хамрагдахын тулд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх болсон.

Гэхдээ дээрх хуулийн үйлчлэлийн хугацаа хязгаартай, ирэх наймдугаар сарын 1-нд дуусгавар болно.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогийн байдлаар нийт 298.7 мянган иргэн энэхүү хуулийн үйлчлэлд хамрагдахаар бүртгүүлжээ. Урьдчилсан байдлаар 400 орчим мянган иргэн хуульд хамрагдах болов уу гэсэн тооцоолол байсан, үүнийг бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн иргэдтэй харьцуулахад 75 орчим хувь нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах бололцоотой болсон юм байна.

Г.ДАРЬ


0 comments:

Post a Comment