Онлайн сэтгүүл зүйн талаар хэлэлцлээ
4 минутын өмнө

Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд "Онлайн сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хурлаар Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил, цаашид нэвтрүүлэх шинэ технологи, сэтгүүлчдийн арга барилын тухай хэлэлцсэн бөгөөд шинэ тутам хөгжиж байгаа энэ сэтгүүл зүйг монголд хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцсэн юм. "Монголд цахим сэтгүүл зүй хөгжөөд 12 жилийн нүүрийг үзэж байгаа. Харин яг мэргэжлийн төвшинд ажиллаж эхлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд цахим сэтгүүл зүйн хувьд төрийн хүчин зүйлс, хууль, эрх зүйн хомс байдал, эздийн эрх ашиг зэрэг олон асуудлууд байгаа ч хөгжлийнхөө шинэ шатанд гарч байна" гэж Монголын мэдээллийн сайтуудын нэгдсэн ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл ярьсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсад 120 гаруй мэдээллийн сайтууд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн албан бус судалгаа бий. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Хэвлэлийн Хүрээлэн, "Сэтгүүлч" коллеж, Монголын сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын нэгдсэн ассоциаци хамтран зохион байгуулав.
Б.СҮХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment