ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Агаарын бохирдлыг бууруулах олон талт ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан нь 2014 оны төсвийн төслөө хийж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд БОНХЯ, БХБЯ, ЗТЯ, БХЯ, ЭХЯ болон НЗДТГ-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг авч байна.
2014 онд Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ТББ-уудаас ТЭЗҮ нь батлагдсан оновчтой төсөл хөтөлбөрүүдийн саналыг тусгахаар зорьж байгаа тул та бүхэн саналаа зургадугаар сарын 1-ны дотор манай хаягаар ирүүлэхийг хүсье.
Тавигдах шаардлага:
1. Ирүүлэх төсөл хөтөлбөрөө стандартын дагуу "ТӨСӨЛ"-ийн хэмжээнд хийсэн байх
2. Төсөл хөтөлбөр нь
- Агаарын бохирдлын(зуух, нам даралтын зуух, нүүрс, шахмал түлш, цахилгаан станц гэх мэт) эсрэг
- Хөрсний бохирдлын(гэр хорооллын жорлон, муу усны нүх, тоос, тоосонцор, ил задгай хог хаягдал гэх мэт) эсрэг
- Усны бохирдлын (голын эх болон урсацын гэх мэт) эсрэг тус тус чиглэгдсэн байна.
- Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй давхцахгүй байх.
4. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг заавал хавсаргасан байх. /Мэргэжлийн хяналтын газрын, Онцгой байдлын газрын болон бусад лабораторийн дүгнэлтүүд гэх мэт/
5. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг Цэвэр агаарын сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж
- Аюулгүй байдал
- Эрүүл мэнд
- Эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилна.
ХАЯГ: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу-1, Улаанбаатар бизнес хөгжлийн төв 201 тоот
УТАС: 321873
ФАКС: 976 321876
Е-МАЙЛ: info@caf.mn
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХАМТДАА

0 comments:
Post a Comment