Thursday, April 18, 2013

“Эв эе-алтан хэлхээ” чуулга уулзалт болно

"Эв эе-алтан хэлхээ" чуулга уулзалт болно

34 минутын өмнө

"Эв, эе-алтан хэлхээ" сэдэвт чуулга, уулзалт энэ сарын 21-ний өдөр болох ажээ. Чуулга уулзалтын талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:00 цагаас  Тусгаар тогтнолын ордонд болох хэвлэлийн хурлын үеэр мэдэж болно гэж зохион байгуулагчид хэлж байна. Чуулга уулзалтад Монголын нэр бүхий доктор, профессорууд оролцож, Тусгаар тогтнол эх орноо шинэ шатанд хөгжүүлэх, шинэ санаачлага гаргах талаар сонирхолтой яриа өрнүүлэх юм. Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, үе үеийн ерөнхий сайд нар болон хэлмэгдлийн хар шуургыг биеэрээ туулсан Ц.Лоохууз нарын ахмадууд чуулга уулзалтад оролцох ажээ. Эдүгээ цагт бүхнээс чухал  болсон эв нэгдлийг хэрхэн цогцлоох талаар ахмад, залуу үеийнхэн хамтдаа ярилцах чуулга уулзалтад оролцох эрх хэн бүхэнд нээлттэй юм байна.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment