Monday, April 22, 2013

Нийслэлд 80 бага сургууль барина

Нийслэлд 80 бага сургууль барина

7 минутын өмнө

Хүүхдийн суралцах орчин, сургалтын арга барилыг сайжруулах зорилгоор 2016 он гэхэд нийслэлд 80 бага сургуулийг шинээр барихаар болжээ. Энэ тухай өнгөрсөн долоон хоногт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Албаныхан бага сургууль гэдгээр нь барилгын байршлыг шийдэхэд түлхүү анхаарах ажээ. Тодруулбал, бага сургуулийг ахлах сургууль болон гэртэй нь ойр байршилтайгаар барих бөгөөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах юм байна. Ийнхүү бага сургуулийг тусад нь бариснаар 24 мянга гаруй багачууд сургууль руугаа 500 метрээс холгүй зайд явж, хүрэх боломжтой болж буй.  

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment