
Өнөөдрийн цэвэрлэгээнд Засаг даргын тамгийн газрын хэрэгжүүлэгч 47 агентлагын 2700 орчин албан хаагч хуваарийн дагуу оноогдсон зам талбайг цэвэрлэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд 4980 аж ахуй нэгжийн 25300 иргэд өөрсдийн ажлын байрны орчим хогыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээр 300 орчим машин хог ачуулсан нь 1000 орчим тонн хог болж байгаа аж.
Одоогоор Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын талбай цэвэрлэгдээгүй байна хэмээн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Энх-Амгалан хэлээ.
М.НАРАН

0 comments:
Post a Comment