Friday, March 29, 2013

Т.Ариунаа: Бааварт амьдрах итгэл бэлэглэе

Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд гав, дөнгөтэй хоригдож байх үедээ учир битүүлгээр түлэгдээд байгаа дуучин Бааварын талаар "Дуу бүтээгч үндэсний төв"-өөс мэдээлэл хийлээ. Хуралд дуучин Т.Ариунаа, Бажи, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, Gee, "Дижитал" хамтлагийн гишүүд оролцсон юм. Дуучид, уран бүтээлчид "Бид өнөөдрийн хурлаар галыг хэн гаргасан, хэн буруутай зэргийг ярихгүй. Хуулийн байгуулага буруутай этгээдүүдийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байгаа. Харин Монголын нийт ард түмэнд хандаж хэлэхэд дуучин Баавар бол хийсэн бүтээсэн зүйл ихтэй, бүтээсэн гавъяатай хүн тул хайрлаж, өрөвдөх"-ийг хүссэн юм.

Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн "Баавар 1999 онд "Дижитал" хамтлагийг үүсгэн байгуулж, 2001 оноос Хип хоп холбоог тэргүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй цомог гаргахад оролцож, 40 орчим тоглолтыг зохион байгуулсан. Уран бүтээлчийн хувьд мундаг залуу" гэсэн юм.

Дуучин, МУГЖТ.Ариунаа: Оюуны өмчийн хулгайтай хамгийн ихээр тэмцдэг, шударга үнэнийг баримталдаг хүн бол Баавар. Би олон жил хамтран ажилсаны хувьд Бааварыг цайлган, сэтгэл цагаантай, шударга хүү гэдгийг мэднэ. Урлагийн хүнд дуу, хоолойноос гадна гоо үзэмж, нүүр царай чухал. Тиймээс Бааварт бүгдээрээ сэтгэлийн дэм хайрлаж амьдрах, дахин тайзан дээр гарах итгэлийг хайрлая" гэлээ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment