Thursday, March 21, 2013

О.Содбилэгийг ТЕГ-т шалгаж байна

О.Содбилэгийг ТЕГ-т шалгаж байна

26 минутын өмнө

Улсын Их Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Содбилэгийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр "О.Содбилэгийг сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байхад  хууль бусаар сурталчилгаа явуулж, сонгогчдын саналыг авсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал яригдах болно" гэв.

Хэрэв О.Содбилэгийн сонгогчдын саналыг хууль бусаар татсан нь нотлогдвол түүний УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурын байгууллага  УИХ-д тавина. Энэ асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хэлэлцэн дэмжвэл УИХ-аас түүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байдаг аж.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment