Monday, March 4, 2013

ГИХАЭГ-ын удирдлага Солонгос иргэдтэй уулзлаа

ГИХАЭГ-ын удирдлага Солонгос иргэдтэй уулзлаа

ГИХАЭГ-ын удирдлага өнөөдөр манай улсад ажиллаж амьдарч буй Солонгос иргэдтэй уулзлаа.  Уулзалтад ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж бусад холбогдох албан тушаалтнууд, нөгөө талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа консул Сун Жон Ил, Паг Син Ү, Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Сог Жэ, 90 гаруй Солонгос иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр ГИХАЭГ-ын цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.  Дашрамд дурдахад,  манай улсад эдүгээ 15 төрлийн оршин суух зөвшөөрөл авсан  БНСУ-ын 2000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна.

Уулзалтын үеэр ГИХАЭГ-ын дарга " Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол Улс болон БНСУ-ын иргэд харилцан визийн хураамжгүй, оршин суух зөвшөөрөлтэй иргэн хилээр гарч, орохдоо визээс чөлөөлөгдөж байгаа зэрэг таатай боломж бүрдээд байна" хэмээн" онцлов. Тус уулзалтын өмнө ГИХАЭГ-ын удирдлага манай улсад оршин сууж буй Польш улсын иргэдтэй уулзсан бөгөөд цаашид Монгол Улсад олноор ажиллаж амьдарч буй гадаадын иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn

0 comments:

Post a Comment