Дэлбэрэлтийн шалтгаан тогтоогдоогүй байна
34 минутын өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо "Траст трейд" компанийн хиамны цехэд дэлбэрэлт болж, тус компанийн манаач, гагнуурчин нар бэртсэн хэрэг энэ сарын 3-нд гарсан. Нийслэлийн онцгой байдлын газраас дэлбэрэлтийн талаар тодруулахад "Дэлбэрэлт гарах болсон шалтгаан болон хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа. Мэргэжлийн шинжээчдийн хариу эцэслэн гараагүй байна" гэв.
Дэлбэрэлтийн улсаас түлэгдэж, гэмтсэн хоёр ажилчин өдгөө Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment