Дэлбэрэлт үүссэн шалтгаан тодорхойгүй байна
Биднийг газар дээр нь очиход Онцгой байдал болон цагдаагийн ажилтнууд объектыг хамгаалалтад авсан байв. Мөн шүүх эмнэлгийн шинжээч нар ар араасаа ирж, хэргийн газар дээр ажиллаж байлаа. Албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл огт өгөөгүй бөгөөд дэлбэрэлт ноцтой хохирол учруулсан байж болзошгүйг ойролцоох барилгад ажиллаж байсан залуус хэлж байна. Тэдний ярьж буйгаар өчигдөр 14.30 цагийн үед цех дэлбэрэхэд байшингаас хоёр залуу гарч ирсэн бөгөөд нүүр, биеийн урд хэсэг нь их хэмжээгээр түлэгдсэн байсан гэнэ. Улмаар галын бүсээс тэд цусандаа хутгалдан мөлхөж, хажуугийн байшин руу оржээ. Гал цехийн зүүн талд байрлах генератор, томоохон хэрэгслүүдээс үүдэлтэй байж болзошгүй байна. Цехийг сэндвичин хавтангаар барьсан байсан тул дэлбэрэлтийн үед дээврийн төмрүүд 50-100 орчим метрт шидэгдсэн болохыг оршин суугчид хэлж байлаа.
0 comments:
Post a Comment