Цайзын замыг долоо хоног хаана
19 минутын өмнө

Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ. Тиймээс олны нэрлэж заншсан Цайзын замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 4-ний 23.00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаанд бүрэн хязгаарлаж ажиллахаар боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй энэхүү зам барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна. Долоо хоногийн турш хаалттай байх уг зам Баянзүрх дүүргийн 7,16, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрт харьяалагддаг юм. Замын засвар тавдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment