Багахангай химийн бодисын эрсдэлд байна гэв
Тэдгээр иргэд "Хортой хог хаягдлыг устгах, байршуулахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг. Гэтэл ийм эрхгүй хүний албан бичгээр манай нутагт хог хаягдлаа байршуулчихаад байна. Тодруулбал, Хүрээлэн буй орчны газрын дарга н.Энхбатын албан тоотын дагуу химийн хорт хаягдлыг буулгахсан. Химийн хортой аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэндэд аюулгүйгээр усгах ёстой. Ийм байтал олон хууль дүрэм зөрчин байж" гэв.
Ард түмэн суурьшаагүй, ундны уснаас хол өөр газар аваачиж байршуулах боломж байгаа шүү дээ.
"Тамбов" Төрийн бус байгууллагынхан энэхүү хаягдлаа ямар ч хоргүй гэж мэдэгдэж байгаа. Гэтэл зөөж авчирсан машинууд дээр нь хүртэл "аюултай хорт бодис" гэх тэмдэглэгээнүүд нь байгаа. Магнийн исэл гэдэг дэгдэмтгий бодис. Гэтэл ус хүргэж болохгүй гэсэн анхааруулгатай химийн бодис нь хэзээ мөдгүй бороо, цасны ус нэвчиж болзошгүй газарт байна" гэв.
Б.ЭНХМАА
0 comments:
Post a Comment