Wednesday, May 1, 2013

МҮЭ-ийн нээлттэй өдөрлөг боллоо

Өнөөдөр "Олон улсын эв санааны нэгдлийн өдөр" буюу 5 дугаар сарын 1. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сантай хамтран иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг бүх түвшинд сонсож, бодит ажил болгох зорилгоор "Хөдөлмөрлөх эрх" нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрх, цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг хууль тогтоомжийн асуудлаар бэлтгэсэн материал тараах, урлагийн тоглолт, ҮЭ-ийн үйл ажиллагаа, хууль зүйн зөвлөгөөг өгсөн байна.

Нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо, харъяа газрууд өөрийн онцлогийг харуулсан үйл ажиллагаа явуулж шилдэг ҮЭ-ийн хороодоо сурталчилсан байна. МҮЭХ-ны Эмэгтэйчүүд, Залуучуудын хорооноос өдөрлөгт оролцогчдод чиглэсэн үйл ажиллагаа мөн явууллаа.

Дашрамд сонирхуулахад,
АНУ, Канад, Мексик, Бангладеш, Энэтхэг, Иран, Япон, БНСУ, Монгол, Австри, Белги, Франц, ОХУ, Герман зэрэг 80  гаруй оронд энэ өдрийг тэмдэглэж байна.  Тэртээ 1886 оны энэ өдөр Чикаго хотод "Ажлын 8 цаг"-ийн горимд шилжих шаардлага тавьж  зохион байгуулагдсан жагсаал цуглаанаас үүдэн 5 дугаар сарын 1-ийг  "Олон улсын эв санааны нэгдлийн өдөр"  болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Гэрэл зургийг www.mminfo.mn сайтнаас авав.

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment