Monday, May 6, 2013

Ихэнхи нутгаар бороо, нойтон цас орж сэрүүснэ

Ихэнхи нутгаар бороо, нойтон цас орж сэрүүснэ

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж сэрүүснэ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгороор 8-13 градус, Зүүн болон говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 5 дугаар сарын 08-наас 5 дугаар сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв


8-нд төв болон зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд баруун болон төвийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 8,9-нд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 9-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:

Post a Comment