
Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй "Жаст Агро" компанийн энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 6, 7-нд нөөцийн махыг гулуузаар нь худалдахаар болсон билээ. Тодруулбал, "Нарантуул-2", "Хүчит шонхор", "Хар хорин" захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдах бөгөөд зөвхөн өнөөдөр, маргааш хоёр өдөр гулууз махны түр өргөтгөсөн худалдааг дараах цэгүүдэд зохион байгуулах ажээ.
Нэмэлт цэгүүдийн байршлыг танилцуулбал:
1. "Скай" их дэлгүүр
2. "Бүрд" зах
3. "Оргил" худалдааны төв
4. "Мишээл экспо" багтжээ.
М.НАРАН
0 comments:
Post a Comment