Олон улсын нислэгүүд саатжээ
4 минутын өмнө

Их хэмжээний цас, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас үүдэн олон улсын чанартай хэд хэдэн хуваарьт нислэг саатжээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 07.10 цагт хөөрөх хуваарьтай байсан Улаанбаатар-Москва чиглэлийн, 06.20 цагийн Улаанбаатар-Бээжин, 08.05 цагийн Улаанбаатар-Токио, 08.45 цагийн Улаанбаатар-Токио чиглэлийн хуваарьт нислэг саатсан байна. Дээрх нислэгийг 12.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Мөн орон нутгийн чанартай хэд хэдэн нислэг цаг агаарын байдлаас шалтгаалан хуваарьт цагтаа хөөрч чадаагүй байна.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment